Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2022 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

2022 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Шинэчлэгдсэн: 2024-12-21 15:50:06

 Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирсэн мэдээгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байгаа бол төмс цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатандаа орсон бөгөөд ургалтын байдал нь сайн гэсэн үнэлгээтэй байна. Улаан буудайн өндөр нь сорт, тариалсан хугацаа болон үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 51-103 см байна.

   Газар тариалан бүхий нутгуудад  9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур болон хур тунадас  ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Сарын эхний хагаст хур тунадас ахиу орох, сүүлчийн хагаст тунадас багатай, харьцангуй таатай байх төлөвтэй байна. (http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month)

          Ийнхүү сарын эхээр хур тунадас ахиу орохоор байгаа нь хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримлын бололтонд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах нь зүйтэй. Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч 5, 6 дугаар сард тариалангийн ихэнх нутгаар дунджийн орчим, 7 дугаар сард дунджаас сэрүүн байсан нь таримал ургамлын өсөлт, хөгжилт оройтоход хүргэсэн.         

Таримлын үе шат оройтож байгаа хэрээр ургац хураалтын хугацаа богиносох нөхцөл үүсч байгааг харгалзан үзэж, цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд онцгойлон анхаарах шаардлагатай.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2024 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2024-07-02 264
2024 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2024-07-02 255
2024 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2024-07-02 257
2024 оны хаврын хөрс гэсэх, хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2024-03-29 376
2023 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2023-08-02 696
2023 оны улаанбуудай, төмсний ургацын урьдчилсан мэдээ 2023-08-02 748
2023 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2023-04-03 975
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2022-03-30 850
2021 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2021-07-02 934
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2021-03-18 914
2020 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-10-05 926
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020 2020-10-05 952
Хөрс хөлдөлтийн прогноз 2020-10-05 858
2020 оны буудайн ургацын урьдчилсан мэдээ 2020-10-05 1132
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-09 1068
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2019-03-11 1298
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 1429
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-07-04 1708
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-15 1670
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-07-04 1342
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-07-04 1526
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-04 2049
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2016-10-17 1573